Хилийн бүсэд нуусан эд зүйлсийг Хилчид илрүүлэв

Замын-Үүд авто замын боомтын гарах чиглэлд ачааны автомашины хяналт шалгалтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0316 дугаар салбарын ахмад М.Баттулга Улсын хилийн шугамаас 100 метрт гурван ширхэг боодолтой эд зүйл нуусныг илрүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран шалгахад 20 ширхэг боодолтой 20.9 кг дэргэвэр, жиргэрүү ургамал нуусан байсныг илрүүлэв. Чухам ямар төрлийн ургамал болохыг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн хилийн 0318 дугаар салбарын хариуцсан хэсгээр гарах чиглэлд төмрийн хүдэр ачсан вагоны тавцан дээр долоон нохой байсныг гэрээт хилчин, дэд түрүүч Б.Отгонбаяр, нүүрс ачсан вагоны доод эд ангид гялгар ууттай 27 ширхэг, нийт 2.8 кг байгалийн чулуу нуусан байсныг гэрээт хилчин, дэд түрүүч Г.Отгонсүх, Г.Дөлгөөн нар тус тус илрүүлж, Ангийн штабаас бүлэг томилон шалгаж, хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн ХХЕГ-ын Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээлэв.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     438    0