Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байгаа юм.

АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас дээрх мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд өгсний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа твиттэрээр дамжуулж илэрхийлжээ.

Тэрээр, “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ.

Би хуулиа биелүүлэхгүй бол хэн биелүүлэх билээ. Би хуулиас зугатаагүй. Би хуулийг, хуулийн байгуулагын ажлыг дэмждэг. Харин би хууль бустай, хулгайтай тэмцдэг. Нутагтай хүн нутагтаа очихгүй би яах билээ. Элдэв улс төр, зодоон, хэрүүлээс хол явах гэж их хичээлээ. Хоёр монгол хүн зодолдохоор бүтэн Монголын ажил унаад байдгийг яс махаараа ойлгосон” гэж бичжээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     697    0