Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу энэ сарын 13-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, тусгай горимоор ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-т Шуурхай штаб байгуулсан бөгөөд энэ сарын 14-нд төв, орон нутгийн бүх нэгжийг хамруулан цахим шуурхай хуралдаан зохион байгуулж штабын бүрэлдэхүүн, ажиллах горим, төлөвлөгөө, эрсдэлийн үед ажиллах заавар өглөө.


Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед төв, орон нутгийн албан хаагчдыг тухайн бүс, орон нутагт дайчлан ажиллуулах юм. Түүнчлэн ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     113    0