М.Энхболд тойргоо булаалгаж, бие дааж нэр дэвших үү?

МАН-ын хагарал Н.Номтойбаярын асуудал дээр дахин сэдэрсэн. Учир нь Н.Номтойбаярыг М.Энхболдын фракци авч үлдэхээр өмгөөлж, У.Хүрэлсүхийн тал явуулж ялалт байгуулсан.

Тэгвэл МАН-ын дотоод зөрчилдөөнөөс үүдэж 2020 оны сонгуулиар М.Энхболдын талын УИХ-ын 27 гишүүнд тойрог өгөхгүй байх өндөр магадлалтай байна. Жишээлбэл, Төв аймгаас М.Энхболдыг дэвшүүлэхгүй оронд Монгол Улсын ерөнхий аудитороор асан, ЖДҮ-чин Д.Хүрэлбаатарыг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл ирлээ.

Д.Хүрэлбаатар нь ЖДҮ-гийн зээл авсан нь тогтоогдож ажлаасаа чөлөөлөгдөж байв. Сануулбал, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ.

Харин тойроггүй болсон М.Энхболд Төв аймгаас бие дааж нэр дэвшихээр яригдаж эхэлжээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1021    1