Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийн маргааш тусгаарлалтаас гаргахаар болжээ. Тэд голомтын бүс нутгаас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаад 14 хонож байгаа юм. Хоёр удаа шинжилгээ авахад хоёулаа сөрөг гарсан тул ийнхүү тусгаарлалтаас гаргахаар болсон гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Тэднийг энэ сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор Ухань хотоос авчирч, шинжилгээ аван, улмаар 7-14 хоног тусгаарласан юм.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     50    0