ЭМЯ-аас нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 2500 амны хаалт өгчээ

рүүл мэндийн сайдын А/64 дүгээр тушаалын дагуу өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн яамнаас 2500 ширхэг амны хаалт өгсөн байна. 

Польш улсад суугаа монгол иргэд, эмч нар нэг удаагийн амны хаалт 25 мянга,   хамгаалалтын комбинзон 100 ширхэг, УИХ-ын гишүүн О.Батнасан болон “Мөнхийн тун” ХХК-иас нэг удаагийн амны хаалт тус бүр 1000, “МЦЖ” компаниас №95 загварын амны хаалт 500 ширхэг, “Медстар Эрдэнэ” компаниас халуун хэмжигч дижитал аппарат 3 ширхэг, “Монос эмийн үйлдвэр”-ээс 1000 литр денатурат спиртийг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.

Энэ хүрээнд ЭМЯ-наас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нэг удаагийн амны хаалт 2500 ширхгийг хүлээлгэж өгснөөр шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон томоохон ажил болж байна.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     275    0