Төрийн үйлчилгээ авч буй иргэдэд амны хаалт тарааж гарыг нь ариутгаж байна

Энэ сарын 13-наас эхлэн аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээ авч буй иргэд, тэр дундаа амны хаалтгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгөх, гар ариутгах, халуун хэмжих зэрэг үйлчилгээг үзүүлж эхэллээ. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Тиймээс иргэд та бүхэн ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах юм.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ шуурхай жижүүрийн хуваарь гаргаж, төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зөвлөмж гарын авлага өгч байна.

Төрийн үйлчилгээ авч байгаа нийт иргэдийн 50 орчим хувь нь амны хаалтгүй байгаа талаар энэ өдрийн шуурхай жижүүр мэдээлэв.

Аймгийн Онцгой комиссын хурлын тэмдэглэлээр Төрийн болон ААНБ-ын дарга удирдлагуудад шинэ коронавирусний халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс албан хаагчид, ард иргэдийг урьдчилан сэргийлэх, бодит мэдээ мэдээллээр хангахад чиглэсэн ажлуудыг авч хэрэгжүүлэх үүрэг өгсөн.

Үүнд: Төрийн албан хаагчдын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор 14 хоногийн амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ амны хаалт зүүхийг зөвлөх, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага, мэдээллийн хуудас байршуулах зэрэг ажил багтаж байгаа ажээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0