Жаргалант сумын 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоов

Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусний сэжигтэй нэг тохиолдол энэ сарын 12-нд бүртгэгдсэн.

Баян-Өлгий аймгийн иргэн Г нь халдвар гарсан улсад зорчиж яваад Монголд ирсэн. Улмаар Өлгий хот буцах замдаа Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав зочид буудалд хоёр хоносон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.

Тухайн иргэнтэй ойр байсан хүмүүсийг олж тогтоосон ба шинжилгээний хариу гарах хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоов. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус 12 цэгт нийт 59 том хүн, 17 хүүхэд байна. 

Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд нислэггүй байсан. Тиймээс тухайн иргэний шинжилгээг машинаар тээвэрлэж, өнөөдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн мэдээтэй байна.   

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     38    0