“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ санаачлан зохион байгуулж буй Шороон гахай жилийн "Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга http://ardiinelch.mn/ сайтаар явагдаж байгаа билээ.
Уг санал асуулгын зорилго нь бизнес эрхлэгч залуучуудын тухайн жилийн ажлын ололт амжилтыг дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний бүтээмжийг нь үнэлэхэд орших юм.

Шороон гахай жилийн ”Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуусыг бүтээмжийг нь үнэлэн урам зориг өгөх, дэмжих зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Шилдэг залуу бизнесмен” алтан медаль, хүндэт өргөмжлөл олгоно. Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм.

"Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдсэн тул та http://ardiinelch.mn/ сайтаар нэвтэрч, өөрийн дэмжиж буй бизнес эрхлэгчид саналаа өгөөрэй.
77277070(2), 9907-8303, 8088-2222 дугаараас авна уу.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     116    0