ЦЕГ: ХУДАЛ дуут мессэж тараасан иргэн Г-г тогтоон шалгаж байна

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа “Дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан. Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 2020 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэж мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэв журамтай тэмцэх газрын дарга, Хурандаа Эрдэнэболд, Цахим орчинд худал мэдээлэл тараах, иргэдийг төөрөгдүүлэх явдал цахим орчинд их гарч байна. Энэ дуут мессэжийг тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г тогтоогоод шалгаж байна.

Цахим орчинд худал мэдээлэл тараасан 10 хүнийг шалгаж байна. Худал мэдээлэл тараасан иргэнийг ерөнхийдөө хаягаар нь илрүүлж байна. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар 2 сая төгрөг, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Зарим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэв.  

Эх сурвалж; gogo.mn

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     111    0