Хубэй мужид коронавирусний халдварын 14 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятадын Хубэй мужид лхагва гарагт “COVID-19” коронавирусний халдварын 14840 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 242 хүн нас барсан талаар тус мужийн Эрүүл мэндийн комиссын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ.

 

Ингэснээр шинэ төрлийн коронавирусний голомт болох Хубэй мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 48206 хүрч, 1310 хүн нас баржээ. Мөн лхагва гарагийн байдлаар Хубэй мужид эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 3441 хүрсэн байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0