Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар М.Энх-Амар томилогджээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар М.Энх-Амар 2020 оны хоёрдугаар сарын 04-нд томилогдож, байгууллагынхаа газрын дарга нар болон мэргэжилтнүүдтэйгээ танилцаж, цаг үеийн байдлаар шуурхай хурал хийлээ.

Мөн М.Энх-Амар дарга эхний ажлаараа агентлагийн харьяа байгууллага болох Хүүхдийн тусламжийн утас-108, Хүүхдийн хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төвүүдэд ажиллаа. Уг ажлын хүрээнд тухайн байгууллагуудад тулгамдаад буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, зөвлөмж чиглэл өгч ажиллаа. Мөн хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа эм тариа, витамин, маск, ариутгалын бүтээгдэхүүн, ээлжинд ажиллаж буй 108 төвийн зөвлөгч болон түр хамгаалах байрны нийгмийн ажилтнуудад дархлаа дэмжих амин дэм гар ариутгалын бодис шаардлагатай бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

А.АНИР

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     239    0