Хөвсгөлд тусгаарлагдсан иргэнээс коронавирусний халдвар илрээгүй

Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд коронавирусний халдварын сэжигтэй нэг хүнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан. Тухайн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэхдээ иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бууруулахгүй Хөвсгөл аймагт ирж буй иргэдэд тогтмол хяналт тавьж ажиллах үүргийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0