УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн "маш ноцтой, нууц бичлэг" задарлаа

ШИНЭ намын дарга Ж.Батзандан, дэд дарга Луу.Болд нар хятадуудад газрын тосны лиценз зарж, сонгуулийн мөнгөө босгох гэж буй бичлэг задарлаа.

Ж.Батзандан, Луу.Болд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарж, намаасаа урвасныхаа шанд уул уурхайн лицензүүд авсныгаа хятадуудад зарж намынхаа санхүүжилтийг босгохоор наймаалцаж буйг та бүхэн сонслоо.

Энэхүү авлигал албан тушаал, лицензийн наймаа, цаашилбал төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж буй бичлэгт Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэн, хотын дарга С.Амарсайхан, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нар хамтран оролцож байгааг баримтаар илчиллээ.

Энэхүү эрүүгийн шинжтэй эх орноосоо урвасан гэмт хэргийг АТГ, цагдаа, тагнуулынхан шалгана гэдэгт итгэлтэй байна.

БИЧЛЭГ:

ЭХ СУРВАЛЖ: ANEWS.MN

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     6947    0