Шинэ коронавирусийн оношлуурыг манай улс МАРГААШ хүлээн авна

Шинэ Коронавирусийн генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэжээ.

Энэ долоо хоногт багтаж манай улсад яаралтай нийлүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Оношлуур хэзээ манай улсад ирэх талаар бид ЭМЯ-наас тодруулахад "Коронавирусийн оношлуурыг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам хүлээн авсан. Маргааш Монголд ирнэ" гэлээ.

Гэхдээ хэчнээн оношлуур авах талаар тоо нь тодорхой биш байгаа аж.

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     163    0