Д.Сосорбарам: Э.Бат-Үүлдээ хань болох гэж ирлээ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хотын дарга асан Э.Бат-Үүл хүний нэр төрд халдсан хэргийг шүүх хурал болсон. Энэ үеэр Төрийн соёрхолт,МУГЖ Д.Сосорбарам дараах тодруулгыг өглөө.

-Та шүүх хуралд ямар зорилгтотой хүрэлцэн ирэв?

-Шүүх хурлаас хоцорч ирлээ. Хуралд гомдол гаргаж байгаа нэхэмжлэгч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирсэнгүй. Шүүх хурал ямар ч шуурхай явагдав.  Хууль яриад хуулиа уландаа гишгэдэг  энэ зарчимгүй хандлага их дэлгэрэх шинжтэй байгааг анзаарлаа. Тийм учраас  би Э.Бат-Үүлийгээ өмөөрч чаддаггүй юм гэхэд хань больё гэж ирлээ. Ер нь бол хатуухан хэлэхэд Монгол Улс  таван Ерөнхийлөгчийн нүүр үзлээ өнгөрсөн хугацаанд. Миний анзаарч байгаагаар 2017 оноос хойш хүмүүс амар заяа үзсэнгүй. Айлгасан, сүрдүүлсэн, 461-р ангид хорьсон цагдсан л үйл явдал маш их болж байна. Хорих ангиар далимдуулж хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож байна. Айлган сүрдүүлдэг, урьдчилан хорьдог, хүчээр хэрэг хүлээлгэх гэдэг энэ хуулиа өөрчилмөөр байна. Хууль зүйн сайд нь их хурлын гишүүд нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийж байна. Энэ хууль бус явдлаа зогсоох хэрэгтэй.

-Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүс нэгнийгээ эсрэг гомдол их гаргах юм. Энэ талаар?

-Монголд ээлжилж төр барьж байгаа хоёр нам байна. Нэг нь сургаар барьж хориод  байдаг. Нөгөөх нь хулгай дээрэм, тонуулаа нуугаад өнгөрдөг. Дээр би хэлсэн. Бид таван Ерөнхийлөгчийн нүүр үзэхэд гүтгэлээ, гүжирдлээ гэж шүүхэд хандаж байсан нэг ч тохиолдол байхгүй. Ц.Элбэгдорж, П.Очирбат, Н.Багабаньд  гээд бүгд л байж болох бүх хэлбэрээр гүтгүүлж байсан ч нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгсөн тохиолдол байхгүй. Тэгэхээр одоогийн энэ үйлдлийг айлган сүрдүүлэлт явж байна л гэж харна. Өнөө үе чинь 21-р зуун шүү дээ. Ийм арга барил явахгүй, сүйрнэ. Тийм учраас сэрээч гэж хэлмээр байна.

Н.Бүжин

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1754    0