ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилтаар хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган идэвх санаачилгатай ажилласан ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа. 
 
Шагналыг өнөөдөр /2019.12.29/ УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар гардууллаа. Төрийн дээд одон медалиар шагнуулсан ажилтнууддаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
 
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон:  
Орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Сугир
Алтан гадас одон:
Автопүүлэгч бүртгэлийн мэргэжилтэн З.Баттогтох
Дэд бүтцийн хэлтсийн менежер Л.Батсүх
Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал 
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг
Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат
Төлөвлөлтийн ерөнхий инженер Д.Баярбаясгалан 
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     91    0