ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДАА ТОДОТГОСОН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  2019 оны “Тайлангийн хурал”  шинэ оны босгон дээр Улаанбаатар хотноо болж, компанийн хамт олон өнгөрч буй 9 жилд хийж бүтээснээ үнэлж цэгнэн, ирэх жилүүдэд хийх зорилтот ажлуудынхаа талаар ярилцаж, ажил хөдөлмөрөөрөө  бусдыгаа манлайлан ажилласан хамт олны төлөөллүүдийг шагнаж урамшууллаа. 
 
Тайлангийн хурлыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар нээж үг хэлсний дараа газар нэгжүүдийн удирдлагууд танилцуулга хийв.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нийт ажилтан, уурхайчдадаа баярын мэнд хүргэж, “иргэн болгоны итгэлийг гар, зүрхэндээ тээсэн уурхайчид” болсонд нь онцлон талархаж, өнгөрсөн 9 жилийн хугацаанд хийж бүтээсэн  амжилт  ололт, алдаа дутагдлаа үнэлж дүгнэсэн товч мэдээллийг өгсний дээр 2019 оны 9 онцлох ажлыг танилцууллаа. 
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     234    0