ЦОГТЦЭЦИЙН ИРГЭДИЙГ ӨРХИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон орон нутагтай байгуулсан хамтын гэрээний дагуу 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сургалт хөгжлийн ажлууд амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд өрхийн амьжиргааг дээшлүүлж, орлого нэмэгдүүлэх “Жижиг дунд бизнесийн санхүүгийн ур чадвар” сэдэвт 16 цагийн сургалтыг Санхүү эдийн засгийн их сургуулийн “Тасралтгүй боловсролын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад амжилттай оролцогчдод гэрчилгээг өнгөрсөн амралтын өдөр гардуулсан бөгөөд 2019 оны сургалтын үйл ажиллагааны үр дүнг ярилцах арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл, уул уурхай хариуцсан дэд Г.Дэлгэрбаяр, Салбарын орлогч захирал М.Мянганжадамба, Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч, Тамгын газрын дарга Б.Ууганцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. 
 
Хамтын гэрээний хүрээнд 2019 онд бизнес эрхлэгчдэд мэдлэг олгох сургалтад орон нутгийн 204 иргэн, “Уурхай миний нүдээр” оюутны уурхайтай танилцах хөтөлбөрт 20 оюутан, “Говийн ирээдүй” мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад ерөнхий боловсролын сургуулиудын 9-12-р ангийн 214 сурагч тус тус хамрагдаад байна.
 
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0