ХОЁР ТАЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМТРАН АЖИЛЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв оффисийн Захиргаа, удирдлагын хэлтсээс  өнгөрсөн наймдугаар сараас эхлэн компанийн ажилтнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцаж,  туршлага судлах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна.
 
Энэ дагуу төв оффисоос 31 ажилтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай  энэ сарын 18-21-ний өдрүүдэд танилцаж, харилцан туршлага судаллаа.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЗХНБГ-ын орлогч дарга Н.Энхболд, ГХБГ-ын дарга Г.Тэнгэр, НХХ-ийн орлогч дарга Д.Эрдэнэбат, ЭЗБХ-ийн орлогч дарга Д.Дашдорж, СНББХ-ийн орлогч дарга Д.Пүрэвсүрэн, маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва нар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханаар ахлуулсан төлөөллийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн газрын танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     38    0