О.ЭРДЭНЭТУЯА: МОНГОЛ ХҮМҮҮС ЭНЭ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ БИЕ ДААН АВЧ ЯВААГ ХАРАХАД ҮНЭХЭЭР БАХАРХМААР

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  “Хөгжлийн хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв, “Эрдэнэт” сувилалын цогцолбор” гэсэн хэлтэс нэгжийн төлөөлөл бүхий 16 ажилтан 2019 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд энэ оны 6 дугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     87    0