“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК МУИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монгол  Улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгууллаа.
 
Энэхүү  санамж бичгийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэж байна.
 
Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар үзэглэсэн бөгөөд талууд нийгэмд манлайлагч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйг онцолсон юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     190    0