"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит  2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр  батламжаа гардан авлаа. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит  2019-2020 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг БСШУСЯ, МУИС дэмжин ажилласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын ажиллагааны нээлтийн үеэр  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдгийн нэг нь энэхүү оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг зөвхөн сурлагын голч дүнгээс гадна идэвхи санаачилга, бие даах чадвараа хэр хөгжүүлсэн зэргийг нь харгалзаж шалгаруулсан. Тэтгэлэг авч суралцсан оюутнууд эргээд эх орондоо маш том хөрөнгө оруулалтыг хийх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 850 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Энэ бол 3 дугаар улирлын төлөвлөгөөгөө 30 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Бид 2019 онд Монгол Улсад анх удаа борлуулалтын орлогоо нэг тэрбум долларт хүргэх зорилготой ажиллаж байна. Та бүхэн улсдаа төдийгүй дэлхийд өндөр үр ашгаараа үнэлэгдэж буй компанийн нэрийн өмнөөс суралцаж буй оюутнууд боллоо, та бүхэнд баяр хүргэе.” гэлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     117    0