“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO45001:2018 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН АНХДАГЧ КОМПАНИ БОЛЛОО

Эрдэнэс-Тавантолгой” ХК  нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, дэлхийд тэргүүлэгч Франц Улсын Афнор группээс баталсан баталгаажуулалтын гэрчилгээтэй боллоо.
 
 Бүгд  Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филиппе Мерлин энэхүү баталгаажуулалтын гэрчилгээг компанийн төлөөлөлд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан юм. Мөн энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 12 ажилтан Афнорт бүртгэлтэй Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын тэргүүлэх аудиторуудын гэрчилгээгээ хүлээн авлаа.  
 
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэл ажлын хүрээнд  компани үйл ажиллагаандаа 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн. 
 
Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээг авч, олон улсын баталгаажуулалтын “AFNOR” группийн хүлээн зөвшөөрөгдсөн "МонСертф“ компанийн Монгол аудотирууд стандартын анхдагч баталгаажуулалтыг хийсэн юм. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ISO45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр олон улсын нэр хүндтэй баталгаажуулалтын Афнор группээр баталгаажуулсан Монголдоо анхдагч компани болж байна. 
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     35    0