Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт20 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     540    0