УИХ: Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2020.01.10/ иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл гишүүдийн 79.5 хувийн саналаар батлагдлаа.

Ингэснээр нийгмийн даатгалийн сангаас  өндөр настны тэтгэвэр, групп, тэтгэмж, тэжээгчээ алдсан тэтгэмж, цэргийн тэтгэмж авдаг нийт 420 мянган иргэд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг барагдуулна.

Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад "Cалхит"-ын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн ваучерыг ирэх 2021 оны тавдугаар сарын 1-нээс олгохоор хуульд тусгасан байна.

Н.Бүжин

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1209    0