С.Баяр: Буруугаа хүлээе

Ерөнхий сайд асан С.Баяр сонгуулийн өмөн бэлэн мөнгө амласан буруугаа хүлээжээ. Энэ тухайгаа тэрбээр "Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. Ардчилсан нам 1 сая гэхэд нь 1.5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги?" хэмээн жиргэсэн байна.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хийнэ. Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг сонгуулийн өмнө тэглэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж буюу баялгаа хүртээх замаар тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмж нийгэмд маргаан дагуулаад буй. 

Энэ талаар зарим улстөрч анх С.Баярын Засгийн газар сонгууль угтаж иргэддээ бэлэн мөнгө тараах амлалт өгсөн хэмээн шүүмжилсэн юм. "Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон. Тэрнээс хүүхэд, хөгшчүүлийн тэтгэмжийг нэмэх санаа, үйлдэл "бараан дурсамж" арай биш байх. Тэр үед эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа арай сайжирсан. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй" хэмээн С.Баяр жиргээндээ тайлбарласан байна. 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     834    0