Уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн вирус гэж хятадууд мэдэгдлээ

БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн “коронавирус” байж магадгүй гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамгийг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрлөө.

Тодруулбал: лабораторийн шинжилгээгээр тус хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 59 хүний 15-д нь шинэ төрлийн вирус илэрсэн гэж БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс “Xinhua” агентлагт мэдээлжээ.

Шинэ төрлийн вирус амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-тай нэг төрөлд багтаж байна. Хүнээс хүнд халдварласан эсэх нь батлагдаагүй шинэ өвчний голомт болон тархалтыг тодорхойлоход илүү нарийн шинжилгээ хийх хэрэгтэй байгааг БНХАУ-ын тал мэдэгдсэн байна.

Н.Бүжин

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     396    0