Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, “Болор цом”-ын хошой эзэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно.

Уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг өнөөдрөөс ирэх хоёрдугаар сарын 3 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж.

Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна.

Үүнийг МЗЭ, түүний үр хүүхэд хамтран зохион байгуулж буй.

 
 
Эх сурвалж: MNB.MN
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     370    0