"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"

Жил бүр нэгээс зургаадугаар сар хүртэл иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлдөг журамтай.

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр 2018 оны байдлаар манай улсад 970.8 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Тэгвэл эдгээр автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгдөх бөгөөд энэ сард 1 болон 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлөх юм.

Тухайн тээврийн хэрэгслийн дугаар:

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард,
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард,
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар саруудад төлдөг.

Татварыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төв болон орон нутгийн Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд болон цахим хэлбэрээр төлөх боломжтой.

Харин орон нутгийн иргэдийн хувьд дугаарын хязгаарлалтын зохицуулалт байхгүй учраас нэгээс зургаадугаар сардаа багтааж төлөх юм.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

 

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2,500

2

3 дугуйтай мотоцикл

4,000

3

Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50,000

5

Автобус

62,400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

 
30,000
45,000
55 000
75,000
120,000
135,000
150,000
210,000
270,000
330,000
420,000
480,000
540,000
600,000
660,000
720,000

7

Тусгай зориулалтын автомашин

16,000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18,000

9

Бага оврын трактор

8,000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8,000

 

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
болон өөрөө
явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1,800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2,100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3,500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5,000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7,500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9,500

 

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ХУВЬ ХЭМЖЭЭ /ТӨГРӨГӨӨР/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30,000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20,000

3

2001-3000

30,000

4

3001 дээш

40,000

5

Ачааны

1 тн хүртэл

40,000

6

1-2 тн

45,000

7

2-3 тн

50,000

8

3-5 тн

55,000

9

5-8 тн

60,000

10

8-10 тн

65,000

11

10 тн-с дээш

70,000

12

Автобус

15  хүртэл

40,000

13

15-аас дээш

60,000

14

Цистерн

50,000

15

Тусгай

40,000

16

Чиргүүл

30,000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60,000

18

Технологийн

60,000

19

Бага оврын

30,000

20

Мотоцикл,  мопед

2 дугуйт

10,000

21

3 дугуйт

10,000

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     84    0